СУГАР♀

Нарны аймаг хоёрдахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гараг юм. Сугар гараг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч Сугар гараг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаргийг Нарны аймгийн хамгийн халуун гараг болгоно.

Сугар гараг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаргийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаргийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.

Сугар гарг нь ...

БУД ГАРАГ
Нарны аймаг дахь наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гараг) орох гараг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.
Уг гараг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргах хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.
Мөн нягтаараа дэлхийн дараа орно. Гарагийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуу...

Нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гараг, 5 тогтоогдсон одой гариг (Дэлхий ван, Церера, Макемаке, Эрида, Хауме), тэдгээр дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм. 

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй.

Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарын мананцар хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын...

Нар 

(тэмдэг: ☉; Латин: Sol) нь нарны аймаг төв од бөгөөд нарны аймгийн нийт массын 99.86%-г эзлэнэ. Нарнаас ирэх энерги нь дэлхий дээрхи бүх амьд бодисыг тэтгэх ба фотосинтез болон дэлхийн цаг уур, уур амьсгалд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Нарны нийт массын 74%, эзэлхүүний 92%-г устөрөгч, харин нийт массын 25%, эзэлхүүний 7%-ийг гели бүрдүүлнэ. Нарны гадаргуугийн температур ойролцоогоор 5,500 K (5,315 0C). Нар нь цагаан од бөгөөд насыг нь 4.57 тэрбум жил гэж тооцож байна.
Нар нь Тэнгэрийн заадас галактикийн төвөөс ойролцоогоор 26,000 гэрлийн жилийн зайд орших ба 217 к...

Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцарын бөөгнөрөлөөс үүссэн.Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 19 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага...