Нарны аймаг хоёрдахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гараг юм. Сугар гараг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч Сугар гараг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаргийг Нарны аймгийн хамгийн халуун гараг болгоно.
Сугар гараг нь нарыг дэлхийн 225 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 хоногт нэг эргэнэ. Дэлхий, Сугар гаргийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаргийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.
Сугар гарг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагдана. Монголчууд уг гаргийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг.