БУД ГАРАГ
Нарны аймаг дахь наранд хамгийн ойрхон, хамгийн жижиг, халуунаараа хоёрт (хамгийн халуун нь Сугар гараг) орох гараг юм. Гадаргуу нь тогоонуудаар бүрхэгдсэн тул сартай адилхан харагддаг. Өдөр нь маш халуун, шөнө нь маш хүйтэн.
Уг гараг нь нарны систем дотроо хамгийн жижиг нь юм. Наранд хамгийн ойрхон учир нарыг маш хурдан тойрдог. Түүн дээрх нэг жил нь 88 өдөр үргэлжилнэ. Мөн тэнхлэгээ тойрон маш удаан эргэлддэг учраас тэнд нар жаргахаас дараагийн нар жаргах хүртлэх хоног нь дэлхийн 176 өдөртэй тэнцдэг.
Мөн нягтаараа дэлхийн дараа орно. Гарагийн бүтцэд нягт ихтэй төмөр ихээр агуулагддаг. Гэвч соронзон орон нь сул байдаг. Буд гарагт очсон хоёр л сансрын хөлөг байх ба үүний эхнийх болох Маринер 10 нь 1974-с 1975 он хүртэл гадаргын 45%-г судласан бол 2008 оны 1 сарын 14-нд очсон MESSENGER хөлөг нь дахин 30%-г судлажээ. MESSENGER хөлөг нь 2009 онд дахин Будад ойртож, 2011 онд орбитод орох юм байна. Буд гарагийг олж харахад хэцүү байдаг нь түүний хэмжээтэй холбоогүй харин түүний Наранд ойрхон байдгаас болдог. Иймд түүнийг нар жаргаснаас хойш болон нар мандахаас өмнөх богино хугацаанд ажиглах боломжтой.
Гаригийн англи нэр болох Mercury Ромын тэнгэрүүдийн хооронд мэдээ зөөдөг байсан далавчтай элч Меркуригийн нэрнээс гаралтай. Меркури тэнгэр нь Эртний Грекийн Херместэй дүйцэх бөгөөд ийнхүү Буд гарагийн тэмдэг нь Хермесийн кадуцей буюу саваа болно. Буд хэмээх нэр нь самгарди гаралтай, эртний Энэтхэгийн домогт гардаг тэнгэрийн нэр. Төвд нэр нь Лхагва, монголоор Үлэмж гэсэн утгатай.
 
Орбит Физик шинж чанар
Апоцентр 69,816,900 км
0.466 697 а.н.
Дундаж радиус 2,439.7 ± 1.0 км
0.3829 дэлхий
Перицентр 46,001,200 км
0.307 499 а.н.
Хавтгайжилт < 0.0006
Их хагас тэнхлэг 57,909,100 км
0.387 098 а.н.
Гадаргын талбай 7.48X107 км²
0.147 дэлхий
Эксентриситет 0.205 630 Эзлэхүүн 6.083X1010 км³
0.054 дэлхий
Орбитын үе 87.969 1 өдөр
(0.240 846 Юлианы жил)
Масс 3.3022X1023 кг
0.055 дэлхий
Үзэгдэх орбитын үе 115.88 өдөр Дундаж нягтшил 5.427 г/см³
Дундаж орбитын хурд 47.87 км/с Экваторын гадаргын гравитацын хүч 3.7 м/с²
0.38 g
Дундаж гажилт 174.796° Сансрын хоёрдугаар хурд 4.25 км/с
Хазайлт 7.005° (эклиптикт) Экватор дахь эргэх үе 58.646 өдөр
1407.5 цаг
3.38° (нарны экваворт) Экваторын эргэлтийн хурд 10.892 км/цаг (3.026 м/с)
6.34° тогтмол хавтанд) Тэнхлэгийн хазайлт 2.11′ ± 0.1′
Өсгөгч уулзварын уртраг 48.331° Хойд туйлын баруун мандалт 18 цаг 44 мин 2 сек
281.01°
Перицентрийн аргумент 29.124° Хойд туйлын хэлбийлт 61.45°
Дагуул Байхгүй Албедо 0.119 (бонд)
0.106 (геом.)
Гадаргын даралт Маш бага Гадаргын темп.
N, 0°W
85°N, 0°W
Бага дундаж их
100 K 340 K 700 K
80 K 200 K 380 K
Бүтэц 42% молекул хэлбэртэй хүчилтөрөгч Үзэгдэх гэрэлтэлт −1.9 хүртэл
29.0% натри Өнцгийн диаметр 4.5" – 13"
22.0% устөрөгч  
6.0% гели
0.5% кали
Маш бага хэмжээний аргоназотнүүрсхүчлийн хийусны уурксенонкриптоннеон

()
Буд

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)